Нийтлэгдсэн
2026-11-23 20:18
Холбоо нь гишүүн сургуулиудын сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Чиглэлүүд
- Чанарын дотоод баталгаажуулалт — сургуулиудад өөрийн үнэлгээ хийх, сайжруулах төлөвлөгөө боловсруулахад арга зүйн дэмжлэг
- Магадлан итгэмжлэл — байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд бэлтгэх зөвлөгөө
- Чадамжид суурилсан сургалт — сургалтын хөтөлбөрийг хөтөлбөр боловсруулагч платформ (hutulbur.tvet.mn)-оор боловсруулах
- Чадамжийн үнэлгээ — суралцагч, төгсөгч, мэргэжилтэй ажилтан болон өмнөх мэдлэг, ур чадварын хүлээн зөвшөөрөх (ӨМУЧХЗ) үнэлгээний багц төлөвлөгөөг Чадамжийн үнэлгээний платформ (unelgee.tvet.mn)-оор боловсруулах, баталгаажуулах
- Олон улсын стандарт — ISO 21001:2018 зэрэг боловсролын байгууллагын менежментийн стандартыг нэвтрүүлэх
Гишүүн сургуулиудад
Сургалт, семинар, туршлага солилцох уулзалт, загвар баримт бичгийг боловсруулах ажлыг тогтмол зохион байгуулж, хуваалцдаг болно. Дэлгэрэнгүй мэдээллийг холбоо барих хэсгээс авна уу.