Нийтлэгдсэн
2026-11-23 20:18
Ж.Юра, ТМСХ-ны ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат багш
Эрхэм хүндэт салбарын хамт олон, багш, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, түншүүд ээ,
Техникийн болон Мэргэжлийн Сургуулиудын Холбооны цахим хуудсанд тавтай морилно уу.
Манай холбоо 1997 онд байгуулагдсан цагаасаа хойш техник, мэргэжлийн боловсрол, сургалтын (ТМБС) байгууллагуудыг нэгтгэж, туршлага солилцох, хамтран ажиллах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор үйл ажиллагаа явуулж ирлээ. Өнөөдөр холбооны гишүүнээр 40 гаруй сургууль нэгдэж ажиллаж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн, чадамжид суурилсан сургалт, чанарын баталгаажуулалт, багшийн мэргэжлийн хөгжил нь бидний нийтлэг зорилт хэвээр байна. Энэхүү цахим хуудас нь гишүүн сургуулиуд болон салбарын хооронд мэдээлэл солилцох, сайн туршлагаа түгээх нээлттэй орон зай болно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.
Хүндэтгэсэн,
Техник болон Мэргэжлийн Сургуулиудын Холбооны ерөнхийлөгч,
Монгол Улсын Гавьяат багш Ж.Юра