Нийтлэгдсэн
2026-11-24 14:31
Техникийн болон Мэргэжлийн Сургуулиудын Холбоо нь гишүүн сургуулиуд болон бусад байгууллагын захиалгаар багш, удирдах ажилтнуудад зориулсан хөгжлийн сургалт зохион байгуулдаг. Сургалтыг тухайн байгууллагын хэрэгцээ, зорилгод тохируулан төлөвлөж, сургуулийн байранд эсвэл цахимаар явуулна.
Сургалтын чиглэлүүд
- Чадамжид суурилсан сургалт — хөтөлбөр, нэгж хичээлийн төлөвлөлт, сургалтын арга зүй
- Чадамжийн үнэлгээ — үнэлгээний төлөвлөгөө, хэрэглэгдэхүүн боловсруулах, баталгаажуулалт
- Чанарын баталгаажуулалт — чанарын дотоод баталгаажуулалт, өөрийн үнэлгээ, магадлан итгэмжлэлд бэлтгэх
- Олон улсын стандарт — ISO 21001:2018 нэвтрүүлэх, дотоод аудит
- Удирдлага, манлайлал — сургуулийн удирдлага, төлөвлөлт, багийн ажиллагаа
- Цахим шилжилт — сургалт, удирдлагад цахим хэрэгсэл, хиймэл оюун ухаан ашиглах
Захиалга өгөх
Сургалт захиалах бол сургалтын сэдэв, хамрагдах багш, ажилтны тоо, хугацаагаа дурдан холбоо барина уу. Бид таны хэрэгцээнд тохирсон сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, төсвийн санал хүргүүлнэ.
• Утас: 88996455, 99058762, 99186164
• Цахим шуудан: info@tvet.mn