Нийтлэгдсэн
2026-11-24 14:43
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр нь ажил олгогчийн шаардлага, мэргэжлийн стандарт болон ажил мэргэжлийн лавлахад суурилж, суралцагч ажлын байранд хэрэгтэй мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшихэд чиглэсэн хөтөлбөр юм. Холбоо нь гишүүн сургуулиудад ийм хөтөлбөр боловсруулах, сайжруулахад арга зүйн дэмжлэг үзүүлдэг.
Хөтөлбөрийн үндсэн бүтэц
- Танилцуулга
- Чадамжийн нэгж (ЧН)
- Чадамжийн элемент (ЧЭ), гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (ГШҮ)
- Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
- Үнэлгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт (ҮШҮ)
Хөтөлбөрийг Боловсролын сайдын 2025 оны А/563 тушаалаар батлагдсан «Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар»-ын дагуу боловсруулна.
Цахим платформ
Багш нар хөтөлбөрөө Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулагч платформ (hutulbur.tvet.mn)-оор цахимаар боловсруулах боломжтой.
Чадамжийн үнэлгээний багц төлөвлөгөө боловсруулагч платформ (тун удахгүй)
Холбооноос үзүүлэх дэмжлэг
- Хөтөлбөр боловсруулах сургалт, зөвлөгөө
- Хөтөлбөрийг мэргэжлийн стандарт, норм дүрэм бүхий эх сурвалжтай тулгах, хянах
- Сайн туршлага, загвар баримт бичгийг гишүүн сургуулиудтай хуваалцах
Дэлгэрэнгүй: 88996455, 99058762, 99186164 · info@tvet.mn